МАНАЙ ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗӨВХӨН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ БАЙГААД ЗОГСОХГҮЙ

Бид бүтээгдэхүүнийхээ ашиглалтын хугацааг уртасгаж, чанарын гүйцэтгэлийг өндөр түвшинд байлгах зориолгоор харилцагчиддаа тогтмол техникийн дэмжлэг, засвар үйлчилгээг цогцоор нь үзүүлж ажилладаг. Бидний нэмүү өртөг шингэсэн шийдлүүд болон техникийн үйлчилгээ маань харилцагчийн зөвхөн хэрэгцээ шаардлагыг хангаад зогсохгүй тэдний бүтээмжийг дээшлүүлж, үйл ажиллагааны зардлыг нь бууруулахад чиглэж байдаг.

БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТ, ХУДАЛДАН АВАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Химийн бодисын худалдан авалтын цогц үйлчилгээ

СУРГАЛТ, СУДАЛГАА, ТАЙЛАГНАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Уурхайн үйлдвэрлэл дээр (Үйлдвэрлэгчийн төлөөлөгчтэй хамтран) эсвэл Үйлдвэрлэгчийн сургалтын байранд дараахи сэдвээр сургалт дадлага явуулна:
1. Бүтээгдэхүүний суурилуулалт
2. Бүтээгдэхүүний танилцуулга
3. Эвдрэл, гэмтлийн оношилгоо

БАРАА МАТЕРИАЛЫН ХЯНАЛТ, СЭЛБЭГ ХЭРЭГСЛИЙН НИЙЛҮҮЛЭЛТ

Сар бүр бараа материалын тайлан, хэрэглээний оновчлолыг хийж, газар дээр нь очиж техникийн туслалцаа үзүүлэх, хэрэглэгчиддээ зориулж сэлбэг хэрэгслийн нөөц байршуулах үйлчилгээ

УУРХАЙ ДЭЭРХ ҮЙЛЧИЛГЭЭ

Харилцагчийн хэрэгцээ шаардлага, уурхайн болон ашиглалтын нөхцөл байдалд нь тохирсон бүтээгдэхүүнийг гүйцэтгэлд тулгуурлан санал болгоно.

ТАЛБАЙ ДЭЭРХ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

Өөрийн бүтээгдэхүүндээ тухайн ашиглалтын талбай дээр нь очиж засвар үйлчилгээ хийх үйлчилгээ.