БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Үүнд үйлдвэрлэлийн зориулалттай өндөр хүчин чадлын насос, хаалтууд болон баяжуулалтын бусад тоног төхөөрөмж, урсгал хэмжигч бүтээгдэхүүн зэрэг багтана.

ITT Goulds Pumps нь хэрэглэгчдэд нэгэнтээ танигдсан дэлхийн насосны үйлдвэрлэлийн хамгийн нэр хүндтэй брендүүдийн нэг бөгөөд газрын тос, байгалийн хий, уул уурхай, эрчим хүч, химийн бодис, шахмал болон цаасны үйлдвэрлэл зэрэг маш өргөн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Шахуургын үйлдэл бүрт дижитал хяналтын стандартыг боловсруулан нэвтрүүлсэн цорын ганц үйлдвэрлэгч ITT Goulds Pumps нь уламжлалт механик шахуургын загварууд төдийгүй тэдгээрийг ухаалаг технологид шилжүүлэх чиглэлээр тэргүүлсээр байна.

  • Газрын тос, байгалийн хий
  • Уул уурхайн олборлолт
  • Эрчим хүч үйлдвэрлэл
  • Химийн бодис
  • Шахмал болон цаас үйлдвэрлэл
  • Хүнд үйлдвэрийн зах зээл

Flowrox нь уул уурхай, ашигт малтмал, металлурги, эрчим хүч, барилга, байгаль орчны салбар болон бусад олон салбарт чиглэн ажилладаг үйл ажиллагааны нөхцөл байдалтай уялдсан найдвартай шийдлүүдээрээ нэгэнт танигдсан билээ. Flowrox нь эластомерын технологийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай, өндөр чадлын хавхлага, насос, системүүдээрээ жишиг болсон үйлдвэрлэгч юм.

  • Хөшүүргийн хавхлагууд
  • Үйлдвэрлэлийн зориулалттай хутган хаалт бүхий хавхлагууд
  • Перисталтик буюу хоолойт насос
  • Урсгалт вакум насос
  • Үл буцах хаалт
  • Үйлдвэрлэлийн үйлчилгээ

Thermo Scientific TM–ийн металлургийн дээж авах системүүд нь найдвартай, оновчтой өгөгдөлд суурилдаг, процессын хяналтын системд чухал орцыг өгдөг тул операторуудад энэхүү үйл явцыг оновчтой болгох, эдийн засгийн хэмнэлт гаргах, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг боломжуудыг өгдөг. Thermo Scientific TM нь хамгийн бага зардлаар, техникийн бүх хязгаарлалтад нийцүүлэн шинжилгээ, дээж авах систем юм.