Кемекс ХХК нь 2000 онд байгуулагдан Монгол улсын уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд ашигт малтмал баяжуулах технологийн химийн бодисын худалдаа болон баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, далд уурхайн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, тэдгээрийн техник үйлчилгээ зэрэг чиглэлээр ажиллаж байна.
МАНАЙ КОМПАНИ ГУРВАН ҮНДСЭН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ.
БАЯЖУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ХИМИЙН БОДИС
Манай химийн бодисын худалдаанд флотациийн урвалжууд болох цуглуулагч, хөөсрүүлэгч бодисууд, ус цэвэршүүлэх бодисууд болон бусад үйлдвэрлэлийн зориулалттай урвалжууд багтана.
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
Үүнд үйлдвэрлэлийн зориулалттай өндөр хүчин чадлын насос, хаалтууд болон баяжуулалтын бусад тоног төхөөрөмж, урсгал хэмжигч бүтээгдэхүүн зэрэг багтана.
УУРХАЙН АГААРЖУУЛАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮН
Агааржуулалтын бүтээгдэхүүнд уурхайн халаалт, хөргөлтийн системд хэрэглэгддэг агааржуулах сэнс зэрэг тоног төхөөрөмжүүд багтана.
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИЙДЭЛ
Бид харилцагчиддаа химийн бодисыг хайж олохоос эхлээд тээвэрлэх, хадгалах, ачих, хүргэх, борлуулалтын дараах техник үйлчилгээ хүртэлх бүх хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн нийлүүлэлтийг зохион байгуулж, өндөр үр ашигтай, бизнес шийдлүүдийг санал болгодог.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗӨВХӨН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ БАЙГААД ЗОГСОХГҮЙ
Бид бүтээгдэхүүнийхээ ашиглалтын хугацааг уртасгаж, чанарын гүйцэтгэлийг өндөр түвшинд байлгах зориолгоор харилцагчиддаа тогтмол техникийн дэмжлэг, засвар үйлчилгээг цогцоор нь үзүүлж ажилладаг. Бидний нэмүү өртөг шингэсэн шийдлүүд болон техникийн үйлчилгээ маань харилцагчийн зөвхөн хэрэгцээ шаардлагыг хангаад зогсохгүй тэдний бүтээмжийг дээшлүүлж, үйл ажиллагааны зардлыг нь бууруулахад чиглэж байдаг.