БАЯЖУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ХИМИЙН БОДИС

Манай химийн бодисын худалдаанд флотациийн урвалжууд болох цуглуулагч, хөөсрүүлэгч бодисууд, ус цэвэршүүлэх бодисууд болон бусад үйлдвэрлэлийн зориулалттай урвалжууд багтана.

SNF нь дэлхийн тэргүүлэх усанд уусдаг полимер материал үйлдвэрлэгч бөгөөд ахуйн болон үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх гэх мэт мэргэжлийн зах зээлд зориулсан төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд нийлүүлдэг. Мөн SNF нь дэлхийн хамгийн том Полиакриламид флокулянтад ордог гол найрлага болох Акриламидын мономерийг өөрөө үйлдвэрлэгч болж өргөжсөн билээ. Одоогоор SNF-ийн флокулянт үйлдвэрлэл нь Хойд Америк, Европ болон Азид бүтээгдэхүүнээ нийлүүлдэг ба ирээдүйд стратегийн гол бүсүүдэд нийлүүлэлтээ тэлэхээр төлөвлөж байгаа юм.

SNF нь дараах бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд цорын ганц тэргүүлэгч үйлдвэрлэгч билээ:

  • Коагулянт
  • Флокулянт
  • Дайвар бүтээгдэхүүнүүд
  • Ус, чийг шингээгч
  • Лабораторийн Тоног төхөөрөмж

Уул уурхайн салбарт төлөвлөөгүй сул зогсолтоос урьдчилан сэргийлж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий даяар наалдуулагч бүтээгдэхүүн, чигжээс, гадаргууг хамгаалах шийдлийн тэргүүлэгч үйлчилгээ үзүүлэгч Henkel компани нь уул уурхайн салбарт тулгардаг бүх бэрхшээлийг шийдвэрлэхэд маш сайн тусалдаг. Тиймээс уул уурхайн салбарт 50 гаруй жилийн туршлагатай Henkel компанийн бүтээгдэхүүнүүд нь үйлдвэр, тоног төхөөрөмжийн ашиглалтыг хамгийн дээд түвшинд байлгахад туслах болно. Henkel-ийн Loctite брэндийн цавуу нь найдвартай, чанартай гэдгээрээ дэлхийд алдартай билээ.